Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хорооны 90А байрны 1001 тоотын оршин суугч Дүгэрсүрэн овогтой Батхүү миний бие нь 2599236 РД-тай Эй Ди Констракшн ХХК-ийн барьсан 2021.05.20-ны өдрийн 14/2021 зөвшөөрөл бүхий, ЛК118-13/19 шифрийн дугаар бүхий зураг төсөлтэй Эй Ди Констракшн ХХК-ийн 2021 онд барьж гүйцэтгэсэн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хорооны 90А дугаартай байрны 3 өрөө байрыг худалдаж авсан. Одоог хүртэл ямар ч ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай хийгдээгүй. Ерөнхий төлөвлөгөөг харахад зургийг өөрчилж хүүхдийн тоглоомын талбай байх ёстой газар цахилгааны ХТП барьсан гэж үзэж байна. Оршин суугчид бидний зүгээс хяналт тавихын тулд тус барилгын магадлан баталгаажсан зургийг оршин суугч Д.Батхүү миний биед гаргаж өгнө үү.