Манай компани БНСУ-д үйлдвэрлэгдсэн галын спринглэр хошууг барилгын зах зээл дээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг сорил шинжилгээ хийлгэхээр ОБЕГ-ын харьяа гамшиг судлалын хүрээлэнд хандсан юмаа. Гэтэл шинжилгээ хийх лаборатори байхгүй гэсэн хариу авсан. Тэгээд барилгын хөгжлийн үндэсний төв рүү хандсан боловчиг манайх энэ асуудлыг шийдэхгүй барилгын хөгжлийн төв рүү ханд гэсэн. Энэхүү бүтээгдэхүүн нь тухайн улсдаа гэрчилгээ , стандарт авсан , лабораторын туршилтаар баталгаажсан, тохирлын гэрчилгээтэй юм. Танай байгууллагын зүгээс энэ асуудлыг хэрхэн шийдэж болох тухай чиглүүлэг өгнө үү.