Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 268 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулах, хэрэглэх журам”-ын дагуу барилгын төсөвт өртөг тооцох ESTIMATOR.PRO 4.0 программыг Барилгын норм, нормативын баримт бичгийн шаардлага хангасныг Барилга, хот байгуулалтын яам бүртгэж, баталгаажууллаа.