Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2024” арга хэмжээ “Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа “ уриан дор 2024.04.05-ны өдрийн 09:00 цагт Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд болно.
Хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, эрхзүйн баримт бичгийн шинэчлэлт, салбарын оновчтой хөрөнгө оруулалт, аюулгүй ажиллагааны үр дүнд бүтээн байгуулалтын чанар, өгөөжийг эрчимжүүлэх зорилтыг хэлэлцэх энэхүү зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтнууд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
Барилга, хот байгуулалтын яам,
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ,
Орхон аймгийн ЗДТГ
Хамтран зохион байгуулагч:
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар,
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ,
Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,
Монголын Барилгын Үндэсний ассоциаци ТББ
Ивээн тэтгэгч:
"НБИК" ХХК
“Престиж инженеринг” ХХК
“Эм Пи Ай консалтантс ХХК
“Интеллект тауэр” ХХК
“Хайдро дизайн прожект” ХХК
“Макс Өргөө” ХХК
"Тэргүүн чансаа" ХХК
"Си Эйч Би Жи констракшн" ХХК
Монголын барилгын инженерүүдийн холбоо