ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Барилгын салбарын ирээдүйн хөгжил нь ногоон барилга, ухаалаг систем, дэвшилтэт технологи дээр суурилж буйг онцолж, үндэсний бүтээн байгуулагчид дэлхийн жишигт нийцсэн инженерчлэлийн шийдлийг эх орондоо амжилттай нэвтрүүлж байна” гэдгийг форумыг нээж хэлсэн үгэндээ онцлов. Дээрх “Технологийн 7 хоног”-ийн хүрээнд Монголын барилгын салбарын өнөөгийн технологийн түвшинг тодорхойлох томоохон бүтээн байгуулалтуудын барилга угсралтын явц, тэдгээрт ашиглагдаж буй орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шийдэлтэй газар дээр нь танилцаж, туршлага солилцоно.
See less