Дархан-Уул аймгийн 13-р баг Их сургуулийн 2-р гудамжид байрлах Шинэ өргөө дархан ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл барилгын инженерийн дэд бүтэцтэй холбоотой олон ноцтой доголдол байсаар ирсэн. Тухайлбал, дулаан хангамж, сантехникийн систем, цахилгаан шат, цонхны угсралт нь нь барилгын техникийн шаардлага, стандартуудыг хангасан эсэхэд эргэлзээтэй, үйл ажиллагаа нь доголдолтойгоос гадна дотоод болон гадаад заслуудаа одоо болтол хийгээгүй байгаа тул оршин суугчид нь тухайн байрны ашиглалтын алба болох Принц Иго цамхаг(6535364) ХХК-д удаа дараа аман болон бичгээр мэдээлж, албан ёсоор өргөдөл хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна. Нэмж дурдахад, Одоог болтол Сууц өмчлөгчдийн холбооны (СӨХ)-нд харьяалагдаагүй байгаа ба үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй, гомдолд хариу өгдөггүй байдал тогтмол үргэлжилсээр байна. Иймд дор дурдсан зөрчлүүдийн хүрээнд холбогдох шалгалтуудыг хийж, барилгын техникийн шаардлага, норм, стандартын дагуу байгаа эсэхийг нягтлан тогтоох, засвар үйлчилгээ хийлгэх арга хэмжээ авахыг хүсэж байна. Үүнд: 1. Дулаан хангамжийн доголдол: 2. Сантехникийн системийн доголдол:• Зарим айлд халуун усны оронд хүйтэн ус ирдэг бол зарим айлуудад хүйтэн усны оронд халуун ус ирдэг • Бороо орохоор ус шууд тасардаг, шалтгааныг нь тайлбарладгүй 3. Агааржуулалтын системийн доголдол: . 4. Цонхны угсралт: • Цонхоор сийгэх, савлах, дулаан алдагдах, цантах, болконооны дээрээс ус гоожих, цонхноос ус гоожих зэрэг зөрчил нийтлэг байна. • Шилэн фасадаар борооны ус орж ирдэг, өвөл хөлддөг. 5. Цахилгаан шатны угсралт: • Цахилгаан шат гацдаг.ажиллахаа больдог 6. Ухаалаг систем •байрандаа хяналтын камертай боловч ажилдаг эсэх нь тодорхойгүй 7. Гадаад болон дотоод тохижуулалт • хуульд заасан хүүхдийн тоглоомын талбай гэрэлтүүлэг гэх мэт Иймд дээрх асуудлуудад анхаарал хандуулж, зохих арга хэмжээг яаралтай авч өгнө үтү: 1Шинэ өргөө дархан орон сууцны барилгын инженерийн дэд бүтцийн систем (дулаан, сантехник, агааржуулалт, цахилгаан шат, цонхны угсралт гэх мэт) нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн эсэхийг шалгаж, холбогдох мэргэжлийн дүгнэлт гаргах, илэрсэн зөрчилд засвар, үйлчилгээг хийлгэх арга хэмжээ авч өгнө үү. 2. Барилга ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх үеийн шаардлагатай техникийн туршилт, баталгаажуулалт бүрэн хийгдсэн эсэхийг нягтлан шалгаж, барилга эзэмшигч, ашиглалтын байгууллагын хариуцлагын цар хүрээг тодорхойлох шалгалт зохион байгуулж өгнө үү. 3. Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран техникийн хяналт шалгалт хийж, барилгын бүтэц, инженерийн шийдэл, ашиглалттай холбоотой стандартын зөрчил илэрвэл хууль тогтоомжийн хүрээнд засварлуулж, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, хохирлыг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч өгнө үү.\