Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ байгууллагынхаа эдийн засаг, үр ашгийн тооцоо судалгаанд үндэслэн сул орон тоог царцаах, чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдах албан хаагчдын тоог 30 хувиар, нийт 273 албан хаагчдын орон тоог 10,3 хувиар цөөлөх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Тус газар нь Төрийн хэмнэлтийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхдээ төсвийн үр ашгийн тооцоо, ажлын байрны оновчтой хүний нөөцийн бодлогыг барьсан бөгөөд энэ нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, урсгал зардал хэмнэгдэх ач холбогдолтой юм.