
ZENTOUR” ХХК нь гадаад болон дотоодын бизнесийн чиглэлт, мэргэжлийн сургалт, үзэсгэлэн, экспо аялал зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани 2025 онд Япон Улсад 2025 оны 12 сарын 09-14 хооронд зохион байгуулагдах “International Building & Construction Expo” арга хэмжээнд албан ёсны оролцох эрх авч, Монгол Улсаас барилгын салбарын төлөөлөл, инженер, мэргэжилтнүүдийг хамруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Иймд тус арга хэмжээнд Монголын барилгын салбарын оролцоог нэмэгдүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор Барилга хөгжлийн төвтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хамтран ажиллах хүрээнд дараах чиглэлээр дэмжлэг хүсэж байна: Монголын барилгын салбарын төлөөллийг сонгон оролцуулах санал хүргэх Хамтарсан төлөвлөгөө, арга хэмжээний уялдааг хангах Салбарын мэдээлэл, бодлогын түвшний оролцоог дэмжих Бид энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монголын барилгын салбарын гадаад харилцаа, туршлага, шинэ технологийн солилцоонд бодит хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна.
