Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын талбайн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг Улаанбаатар болон БНСУ-д зохион байгууллаа. Улаанбаатар хотод Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сэдвээр Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, 21 аймгийн ГХБХБГ-ын удирдлагууд болон мэргэжилтнүүд хамрагдсан юм. Мөн БНСУ-ын Инчон хотод “Барилгын талбайн аюулгүй ажиллагаа” сургалтын хүрээнд Сунгду шинэ хотын бүтээн байгуулалт “Smart city” мэдээллийн төвтэй танилцсан байна. Мөн Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн мэдээллийн төв, барилгын технологийн сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, сургалт явуулах дадлага, сургалтын явцтай танилцаж өөрсдийн туршлагаа солилцжээ. Мөн Инчон хотод болсон сургалтанд солонгосын барилгын аюулгүй ажиллгааны холбогдох хууль, тогтоомжууд, солонгосын аюулгүй ажилгааны байгууллага, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх хууль, аюулгүй ажиллагааны стандарт болох КOSHA18001 талаарх танхимыг сургалтуудыг зохион байгуулсан байна. Энэхүү сургалт нь барилгын аюулгүй ажиллагаанд учирч болох аюулын эрсдэлийг бодитоор мэдрүүлэх туршилтын сургалтыг явуулснаараа онцлог болжээ.
БНСУ далайд хиймэл газар байгуулж байна
Сургалтын явцад БНСУ-ын томоохон бүтээн байгуулалттай танилцсан байна. Тодруулж хэлбэл Инчонийн Олон улсын чөлөөт бүс байгуулах ажил болон хиймэл газар байгуулж буй бүтээн байгуулалтыг үзжээ. Уг бүтээн байгуулалтыг 18 жилийн өмнөөс эхлүүлж, хиймэл газарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц 2020 хүртэлх ирээдүйн төлөвлөлтийг танилцуулав.
Hyundai группийн барилгын талбайн ажиллагаатай танилцлаа
Инчонийн хиймэл газарт Hyundai группийн барьж байгаа орон сууцны цогцолбор хорооллын барилга угсралтын ажлын явц, барилгын талбай зохион байгуулалттай танилцаж Hyundai группийн инженерүүд БНСУ-ын барилга угсралтын технологийн хөгжил, барилгын талбайн аюулгүй ажиллагаа гэсэн сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна. Тус групп нь хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйг нэн тэргүүнд анхаарч мөрдөж ажилладаг бөгөөд барилга угсралтын ажлын явцад хөдөлмөр аюугүй ажиллагааг хариуцсан мэргэжлийн баг ажилладаг аж.
Барилгын талбайд хөдөлмөр хамгаалал хариуцсан мэргэжилтэн нь барилгын талбайн эрсдлийн зэргийг тогтоож тэмдэг тэмдэглэгээг байршуулан тухайн барилгын ажлын үе шатны ажил болгон дээр хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа сургалтыг тогтмол явуулдаг байна. Өн барилгын талбайд ажиллах ажилчдыг өглөө үр даралтийг нь шалгах, жил бүр эмчийн бүрэн үзлэгт хамруула зэрэг арга хэмжээг авч барлгад ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэнд болон осол аваар гарахгүй байх орчин нөхцлийг сайтар бүрдүүлж ажиллаж байна.
Барилгын хөгжлийн төв, БНСУ-ын барилгын технологийн төвтэй хамтран ажиллана
Барилгын хөгжлийн төв энэ онд БНСУ-ын барилгын технологийн төвтэй хамтран ажиллахаар боллоо. Уг ажлын хүрээнд Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БНСУ-ын барилгын технологийн төвийн захиралтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.