

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 334 төсөл, арга хэмжээний ажлын явцыг 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар www.barilga.gov.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй болголоо.
Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилтын хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон яам, агентлагуудад хүргүүлдэг төсөл, арга хэмжээний ажлын явцын тодорхойлолтыг бүрэн цахимжуулав. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн төслийн явцын мэдээллийг цаасан хэлбэрээр авах шаардлагагүй болж, төрийн байгууллагууд мэдээллийн нэгдсэн системээс авч ажиллах нөхцөл бүрдэж байна.
Өмнө нь компаниуд тендерт оролцохын тулд Барилгын хөгжлийн төвөөс ажлын явцын тодорхойлолтыг цаасаар авч, холбогдох яам болон худалдан авах ажиллагааны газруудад хүргүүлдэг байсан. Харин энэхүү үйл ажиллагааг цахимжуулснаар иргэн, аж ахуйн нэгжид ирэх чирэгдэл багасаж, төрийн байгууллага хоорондын бичиг хэрэг дамжлагагүй болж цаг хугацаа хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийг нээлттэй, ил тод болгож байна.
