
Барилгын салбарын 100 жилийн ойн хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас санаачлан салбарын инженер техникийн ажилтан бэлтгэж буй “Барилгын Политехник коллеж”-ийн сурагчдын дунд “МИНИЙ МЭРГЭЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт мэргэжил сурталчлах уулзалт, өдөрлөгийг өнөөдөр /2026.04.09/ зохион байгууллаа.
Өдөрлөгт Барилгын Политехник коллежийн сантехник, гагнуур, засал чимэглэлчин, бетон арматурчин мэргэжлээр сурч байгаа 100 гаруй оюутан сурагчид хамрагдлаа. Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын зөвлөх инженер, Ц.Ганхүрэл, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн доктор, зөвлөх инженер Ц.Уранцэцэг, ШУТИС-ийн багш, магистр Д.Тэргэл нар оролцож, өөрсдийн эзэмшсэн мэргэжил, онцлог, амжилт бүтээлийнхээ талаар танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Оюутнуудын зүгээс эзэмшиж буй мэргэжлээрээ төгсөөд ажиллах хугацаандаа дэвшин суралцах, дээд боловсрол эзэмших талаар асуулт асууж хариулт авлаа.