“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын бодлого, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулах, зураг төслийн магадлал, лабораторийн үйл ажиллагааг дэмжих, салбарын судалгаа мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.
Мөн аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар, зөвлөлдөх уулзалт, салбарын хэлэлцүүлгийг жил бүр хамтран зохион байгуулж, барилгын салбарт шинэ техник, технологи, материал, инновацыг нэвтрүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээр тусгалаа.
Энэхүү санамж бичиг нь талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, Өмнөговь аймагт хэрэгжих барилга байгууламжийн чанар, үр ашиг, хяналтыг сайжруулах, салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.
Санамж бичигт “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг төлөөлж, тус төвийн захирал Д.Мөнхбаатар, Өмнөговь аймгийг төлөөлж Засаг дарга Н.Энхбат нар гарын үсэг зурлаа.