“Барилгын хөгжлийн төв” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар нь байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барилгын хөгжил-Нээлттэй өдөрлөг”-ийг 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 10:00-15:00 цагт “Барилгачин танхим”-д зохион байгуулна.
Өдөрлөгийн хүрээнд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-аас иргэн, аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудад үзүүлдэг үйлчилгээг нээлттэй танилцуулахаас гадна байгууллагатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.