
Авлигаас ангид үйлчилгээг хэвшүүлье ... гэсэн 5 зорилгыг дэвшүүлэн энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, мөн түүнчлэн эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулах тэдэнтэй хамтран ажиллах, хууль, журмын зохицуулалтын хэрэгцээ, шаардлага үүсэж буй асуудлыг тандан судлах, мэдээллээр тогтмол хангахад судалгааны болон хамтран ажиллагч байгууллагуудын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, технологийн дэвшлээс үүдэлтэй шинэ тутам бий болж буй харилцааг хууль журмаар зохицуулж ажиллах эхлэлийг тавилаа. Мөн тус төвөөс хэрэгжүүлж буй үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг эрчимжүүлж, Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн систем MCIS, BIM зэрэг дэвшилтэт технологийг салбарын үйл ажиллагаанд ашиглан, барилгын салбарын мэдээллийн урсгалыг нэгтгэх үндэсний дижитал дэд бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Тодруулбал, иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мэдээлэл, үйлчилгээ авах боломжийг бүрэн цахимжуулж, явцыг хянах боломжийг бүрдүүлэх, зураг төслийн магадлал зохион байгуулах үйл ажиллагааг 100 хувь цахимд шилжүүлэх, барилга байгуулалмжийг ашиглалтад оруулах комисст Барилгын хөгжлийн төвөөс ажиллах ажилтнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгох системд шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.