Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэрийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр /2026.05.24/ боллоо. 2023 онд Монгол Улсад нийт 8.8 сая м.кв хавтан импортоор орж ирж байсан бол 2025 онд 18.5 сая м.кв болж нэмэгдсэн. Зах зээлийн эрэлт ихсэж байгаа энэ цаг үед жилдээ 10 сая м.кв гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байна. Мөн импортын хараат байдлыг бууруулах, валютын урсгалыг дотооддоо үлдээх, барилгын материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана.