Монгол Улсын барилга, орон сууц, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн шинэ боломж нээх, стратегийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой тус арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Арга хэмжээний хүрээнд барилгын төслүүдийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай шууд холбох “Dealmakers Matchmaking” B2B уулзалт зохион байгуулагдаж, төсөл хэрэгжүүлэгчдэд хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ.

Барилгын салбарын бизнес эрхлэгч та бүхнийг төслөө дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, стратегийн түншлэл тогтоох боломжтой энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.