“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоотой хамтран аж ахуйн нэгж, байгууллага болон барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хоёр өдрийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байна.
Сургалтын эхний өдрийн хичээлийг Монгол Улсын зөвлөх инженер, Гавьяат барилгачин Ц.Эрдэнэбат удирдан явуулж, оролцогчдод хичээлийн сэдэв агуулгын хүрээнд онолын мэдлэг олгох, бодит жишээнд тулгуурлан оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөх хэлбэрээр орлоо.
Тус сургалт нь барилгын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.