Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний /Түр орон тоо/ сонгон шалгаруулалтад урьж байна

  •                     СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

    “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний /Түр орон тоо/ сонгон шалгаруулалтад урьж байна.

    АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    • Хууль, эрхзүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
    • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан байх,
    • Тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
    • Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх
    • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай,
    • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,

    АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

    • Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх, асуудалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлуудыг шуурхай олж тогтоох, холбогдох саналыг боловсруулан удирдлагад дэвшүүлж шийдвэрлүүлэх бүрэн чадвартай,
    • Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай, эерэг хандлагатай,
    • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай бол давуу тал болно.

     БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

    • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
    • Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
    • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
    • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа)-ын хуулбар

     СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

    2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авна.

    Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг,  Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Захиргаа, удирдлагын хэлтэс,  4 давхар 402 тоот.

    Утас: 976-70110298

    Цахим хуудас: www.barilga.gov.mn

    Цахим шуудан: b.suvd-erdene@barilga.gov.mn

    “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ

    Сүүлд орсон
    Топ мэдээ
    © 2025 он бүх эрх хуулиар хамгаалагдсан