Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн дарга

  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

          “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн дарга”-ын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.

    АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
    • Мэргэжил: Инженер, сэтгүүлч, бусад
    • Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн байх
    • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
    • Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх,
    • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай,
    • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,

    АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

    • Дүн шинжилгээ хийх, өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах, шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах, эрсдэлийг урьдчилан үнэлэх, гарах арга замыг тодорхойлох чадвартай;
    • Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахдаа авлига, ашиг сонирхлоос ангид байж, авлигын эрсдэл үүсгэх аливаа нөхцөл байдлаас татгалзах;
    • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай бол давуу тал болно.

     БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

    • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
    • Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
    • Боловсролын төвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
    • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа)-ын хуулбар

     СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

    2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээж авна.

    Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг,  Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Захиргаа, удирдлагын хэлтэс,  4 давхар 402 тоот.

    Утас: 976-70110298

    Цахим хуудас: www.barilga.gov.mn

    Цахим шуудан: b.suvd-erdene@barilga.gov.mn

    “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ

    Сүүлд орсон
    Топ мэдээ
    © 2025 он бүх эрх хуулиар хамгаалагдсан