
Баянгол дүүргийн иргэн Д. Тамирцэцэг миний бие болон манай гэр бүлийн нийт 3 өрх айл гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтын төслийн хүрээнд 2022 онд БГД -ийн 22 хорооны Зүүн нарангийн 19 тоот орших өөрсдийн өмчлөлийн газараа чөлөөлж, 2022 онд Очирням Проперти Девелопмэнт групп ХХК компанитай орон сууцаар тохиролцон газраа чөлөөлсөн. Гэрээний дагуу манай 3 өрхөд нийт 120 м² байраар тохиролцон газраа чөлөөлсөн ч өнөөдрийг хүртэл бид гэрээнд заасан орон сууцандаа орж чадаагүй бөгөөд энэ хугацаанд түрээсийн зардал, амьжиргааны хүндрэл, эдийн засгийн дарамт, сэтгэл санааны асар их хохирлыг амсаж байна. Хамгийн харамсалтай нь танай компани энэ хугацаанд хоёр барилгыг ашиглалтад оруулсан хэдий ч газар чөлөөлсөн, гэрээгээ биелүүлсэн айлуудыг нэн тэргүүнд оруулаагүй бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж манай гэр бүлийн энэхүү асуудлыг та анхааралдаа авч тус компанид хэлж бидэнд тусална уу,

