
Сайн байна уу, СБД, 6 хорооны хуучнаар 30 байр буюу Хүнсний 4-р дэлгүүрийн байр нь дахин төлөвлөлтөд орсон билээ. Дахин төлөвлөлтийг хариуцан ажиллаж буй компани нь Макс Өргөө ХХК. Энэ 6 сараас барилга нураахаас эхлээд өдийг хүртэл (6,7,8 сарууд) барилгын ажил шөнө огт зогсдохгүй ажиллаж байгаа нь зэрэгцээ байрлах орон сууцны айлуудад маш их чирэгдэл учруулж байна. Барилгын ажил хуулиндаа хэдээс хэдийн хооронд явагдах ёстой вэ? 22 цагаа байг гэхэд ядаж 00 цагт зогсоочихож болдоггүй юм уу? Өмнө нь тэвчиж байсан ч ойрын өдрүүдэд хүүхэд хагалгаанд орсон сайн унтаж амарч тэнхрэх хэрэгтэй гэрээсээ гарах боломжгүй хатуу гамтай байдаг. Гэтэл шөнөжин чихэн дээр пижигнээд нүсэр чимээтэй машинууд дуугараад газар ухаад хүүхэд ч амрах нөхцөл алга (том хүн бол бүр унтах ямар ч боломж алга). Халуунд цонхоо нээхгүй унтахаар хүүхэд агааргүйдээд бүгчимдээд агаарын дутагдалд ороод, сэнс асаахаар уушиг нь хуурайшаад ханиагаад байна. 24 цаг өдөр шөнөгүй энэ их чимээнд нялх хүүхдийн сонсгол гэмтэхээс эхлээд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэх бүрэн боломжтой байна. Энэ асуудалтай холбоотой ямар хуулийн зохицуулалт байдаг вэ? Эсвэл Макс Өргөөд энэ ядаж шөнө тайван унтах боломж өгөөч гээд мэдэгдэх боломж бий юу? Өвчтэй зовлонтой, нялх нойтон хүүхдүүд, хөгшин гээд зэрэгцээ наалдасан шахуу байрнуудын өчнөөн иргэд хохирч байна. Энэ их тэнгэр нурж байгаа юм шиг нүсэр чимээг зөвхөн өдөр орой ч биш шөнөжин сонсоод эрүүл, аюулгүй тайван амьдрах нөхцөл алга. Timestamp camera-аар шөнө ажиллаж буй бичлэг, зураг дарсан ч хавсралт файлын хэсэг байгаагүй тул илгээсэнгүй. Эрүүл, аюулгүй амьдрах, нийтийн эрх ашгийг барилгажуулалтын ажилтай уяж байх тал дээр анхаарч өгнө үү. Баярлалаа

