Орон нутгийн нийтийн аж ахуйн салбарынханд цэвэр, бохир усны лабораторийн тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. 59 нэр төрлийн химийн урвалж бодис, 53 нэр төрлийн шил, сав, 16 төрлийн лабораторын тоног төхөөрөмж буюу нийт 128 нэр төрлийн 514,160,955 төгрөгийн багаж төхөөрөмжийг 30 аж ахуйн нэгжид хувиарлан өгөөд байна. Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэлийн нийтийн аж ахуйн байгууллагуудыг цэвэр, бохир усны зөөвөр болон суурин лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах зарчим, заавар, химийн урвалж бодис хэрэглэх, хадгалах аюулгүй ажиллагааны заавар, лаборитод баримтлах стандарт тавигдах шаардлагын талаар аймаг, нийслэлийн нийтийн аж ахуйн байгууллагуудын цэвэр бохир усны шилжилгээний лабораторийн ажилнуудад зориуллаа. Сургалтыг Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон Цэцүүх трейд ХХК -аас зохион байгуулав.