Жил бүр зохион байгуулагддаг тус зөвлөгөөн энэ жил “БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-САНХҮҮГИЙН ЧАДАМЖ- НИЙГМИЙН БАТАЛГАА” сэдвийн хүрээнд болж, салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, инженер, техникийн 200 гаруй удирдах ажилтны төлөөлөл оролцлоо.
Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төв суурин газрын нийтийн аж ахуйн инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, салбарын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, хүний нөөцийн хүртээмж тэдний нийгмийн баталгаа, шинээр нэвтэрч буй техник технологийн дэвшил, хууль эрхзүйн орчныг сайжруулах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилтыг хэлэлцлээ.
Ерөнхий зохион байгуулагчаар ️"Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ажиллалаа.