Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна. Энэ хүрээнд Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих мега төсөл, орон сууцжуулах төсөл, барилга, байгууламж болон инженерийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг чанарын шаардлага, стандартын дагуу үр дүнтэй, захиалагчийн техникийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Барилгын хөгжлийн төв"ТӨҮГазар, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газартай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.