
Барилга хот байгуулалтын Сайд Х.Баделхан болон бусад албаны дарга нар Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитой танилцлаа.
БМСШЛаборатори нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 185 дугаар тушаалаар байгуулагдсан байдаг. Тус лабораториор холбогч материал, бетон болон дүүргэгч материал, арматур, металл хийц, цемент шохой, будгийн хуванцар хаалга цонх, керамик гэсэн есөн төрлийн лабораторид итгэмжлэлийн хүрээнд материалд стандартын дагуу физик, механикийн туршилт, шинжилгээ хийж дүгнэлт гаргаж байна.
Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн хэлтсийн дарга Ж.Энхтуяагийн хэлснээр нийт 192 нэр төрлөөр 202 үзүүлэлтээр жилд 16 мянган дээжид шинжилгээ хийж байгаа аж. Мөн тус лаборатори 2010, 2014, 2018 онд Стандарт, хэмжил зүйн газраар итгэмжлэгдэж байжээ.
Х.Баделхан сайд БМСШЛ-ийн үйл ажиллагаатай танилцаж зарим үүрэг чиглэлийг өгөв.
-УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд лабораторийн хэвийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжид шаардлагатай санхүүжилтийг 2019 төсөвт суулгах саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулах.
-Барилгын материалын лабораторийн төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв тусгуулж үе шаттайгаар санхүүжүүлэх арга хэмжээг авах.
-“Зострейд” ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж дуусаагүй барилга, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг үүрэгдлээ.
|
Д/д |
Лабораторийн хэрэгцээ, шаардлага |
Ажиллаж байгаа лаборатори |
|
1 |
Керамик эдлэхүүний лаборатори |
|
|
2 |
Бетон дүүргэгч материалын лаборатори |
|
|
3 |
Будгийн лаборатори |
|
|
4 |
Холбогч материалын лаборатори |
|
|
5 |
Хуванцар эдлэхүүний лаборатори |
|
|
6 |
Хөрсний лаборатори |
|
|
7 |
Цонх хаалганы лаборатори |
|
|
8 |
Металл хийц эдлэхүүний лаборатори |
|
|
9 |
Эрдэс химийн лаборатори |
|
|
10 |
Газар хөдлөлийн лаборатори |
|
|
11 |
Төмөр бетон эдлэхүүн үйлдвэрлэл туршилтын цех |