Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулан, нийтэд мэдээлэх үйл ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Барилга угсралт, зураг төсөл, өргөх байгууламж, барилгын материал үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан "Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам"-ын дагуу материалаа бүрдүүлэн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 307 тоотод эсвэл info@barilga.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 99249776