
Сайн байна уу? Өнгөрсөн оны сүүлээр Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийг сонгон шалгаруулах материалыг 1 сарын 16 хүртэл авна гэж зарласан. Гэтэл одоо Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийг сонгон шалгаруулах журамд санал авна гээд байхын, уул нь би 2025 оны 4 сард материалаа бүрдүүлээд даатгалаа төлөөд гэрээгээ 2 жилээр хийсэн ч гэсэн журамд өөрчлөлт ороод дахин сонгон шалгаруулж байна гэж ойлгоод 1 сарын 16-нд материалаа дахин өгөхөөр бэлдэж байна. Гэтэл одоо экспертийг сонгон шалгаруулах журамд санал авна гээд байхаар нь ойлгохоо больчихлоо. Оны өмнөх журам дээр даатгалыг 3 жилээр хийлгэх гэж өөрчлөгдсөн байсан. Өмнө нь 1 жилээр хийлгэж болж байсан. Одоо 1 сарын 16-нд бөөн ажил болж байж материал бүрдүүлж өгтөл журам шинэчлэгдсэн гээд дахин материал бүрдүүл, даатгалыг 5 жилээр авна гэх юм биш байгаа гэж бодогдлоо. Иймд 1 сарын 16-нд сонгон шалгаруулалтын материал авах нь хэвээрээ юу, оны өмнөх журмаараа авах уу гэдэгт тодруулж хариу өгнө үү?
