Манай байгууллага нь Бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр 10 дахь жилдээ “Үндэсний итгэмжлэлийн төв”-д итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байна.
2024 оноос эхлэн Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн заавар, тохирлын гэрчилгээний хүсэлт хүлээн авах, олгох үйл ажиллагааг “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”(www.mcis.gov.mn)-д хүлээн авч бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн.
2025 оны 11 сараас Барилгын материалын үйлдвэрлэлийн Тохирлын гэрчилгээг QR код, тоон гарын үсгээр баталгаажуулан олгож эхэллээ.