Хүний нөөцийн стратеги

  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

     “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Замын-Үүд хилийн боомт дахь барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийн лаборант”-ын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

    АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
    • Химич,
    • Хими технологич,
    • Барилгын материалын технологич инженер,
    • Тухайн салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх,
    • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай,
    • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.

     АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

    • Орон нутагт ажиллах боломжтой байх,
    • Шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах, дүн шинжилгээ хийх, компьютер болон бусад ажлын хэрэгцээний тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах чадвартай байх,
    • МУИС-ийг химич мэргэжлээр төгссөн, ажилласан туршлагатай бол давуу тал болно.

      БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

    • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
    • Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
    • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
    • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа)

      СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

     Хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээж авна.

    Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг,  Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв,  Захиргаа, удирдлагын хэлтэс,  4 давхар 409 тоот.

    Утас: 99238648, 88083875

    Цахим хуудас: www.barilga.gov.mn

    Цахим шуудан: b.munkhzul@barilga.gov.mn

     

    “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ

    Сүүлд орсон
    Топ мэдээ
    © 2025 он бүх эрх хуулиар хамгаалагдсан